Япон улсын хойд хэсэгт өнөөдөр үүрийн 04 цагийн үед Хоккайдо мужид 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлажээ. Газар хөдлөлтийн дараа эрэг хавьцаа амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Оршин суугчдын мэдээлснээр “Хүчтэй чичирхийлэл 40 орчим секунд үргэлжилсэн” гэв. Америкийн Геологи судалгааны “USGS” агентлаг “Хэдий 6.7 баллын газар хөдлөлт болсон ч цунами үүсгэх аюулгүй” хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )