Япон руу зорчих олон удаагийн виз өгнө

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 14

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.Энэ шийдвэр нь 2016 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Нэг удаа зорчиход 15 хоног хүртэл хугацаатай байх ба үндэсний энгийн пасспорт эзэмшигчдэд хамаарна. Ийнхүү Япон улс руу чөлөөтэй зорчих болсноор Монгол жуулчдын тоо нэмэгдэх, худалдааны урсгал сайжрах цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн албаныхан хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top