” Ёндоотой Цагаан сар 2016” тун удахгүй....

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 14

Үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, “Ёндоотой Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа Монголын "Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв" ордонд энэ сарын 18-наас 24-нд зохион байгуулагдаж байна. Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм.

Нийт 80 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох ажээ. Сар шинийн бэлтгэлээ эрт хийж зардалаа хэмнэхийг уриалан үйлдвэрийн АНХДАГЧ ҮНЭЭР " Ёндоотой Цагаан сар 2016" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Хаана: Монголын "Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв Хэзээ: 2016.01.18-1.24 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД: Тавгын боов, Еэвэн Цагаан идээ, Айраг, Сүү Чихэр жимс, Ундаа жүүс Ууц, өвчүү, мах Будаа, Гурил, Элсэн чихэр Хүнсний ногоо Үндэсний хувцас, Гутал Мөнгөн аяга, Цар, аяга таваг Хивс Ноос ноолуур Нэхий, Шуба Бэлэн хувцас Гарын бэлэг

Зохион байгуулагч:Их нүүдэл Монгол медиа групп

Бүртгэлийг : 94058588 80508588

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top