Т.Лхагвасүмбэрэл агсанд шилдэг ирвэс судлаач шагналыг олголоо

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 12

"Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ. Өнөөдөр түүний шагналыг ар гэрийнхэнд нь гардуулж өглөө.

 

Энэхүү шагналыг Олон улсын Ирвэс хамгаалах сан 2008 оноос эхлэн жил бүр дэлхийн шилдэг ирвэс судлаачид олгосоор иржээ. Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд "Т.Лхагвасүмбэрэл агсан ирвэсийг камераар тоолох, идэш тэжээл, хоол унд гээд олон зүйл судалгааны ажлыг амжилттай хийж, ирвэс судалгаанд маш том хувь нэмэр оруулсан" гэдгийг онцолж хэлсэн.

 

Тус сан манай БОАЖЯ-тай хамтран талийгаачийн үйл хэргийг мөнхжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж буйгаа энэ үеэр дуулгасан. Үйл хэрэг нь мөнхөрч үлдсэн хүүд нь олгосон шагналыг талийгаачийн аав Э.Төмөрсүх гардаж авлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.89) 2025 оны 03 сарын 13

яг үнэн хэрэгтэн ял завших ёсгүй .

1  |  0
ЗОЧИН(202.9.41.252) 2025 оны 03 сарын 13

Хамгийн чухал нь амиа алдсан шалтгааныг заавал олохыг шаардана

1  |  0
Top