Баримт хэвлэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 12

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. 

 

Тэгвэл аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд энэ сарын 18-ны өдрөөс өмнө НӨАТ-ын буцаан олголтын тусгай код бүхий баримт хэвлэх кассын машинтай болох ёстой аж.

 

Харин нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш QR код бүхий баримт хэвлэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцно гэдгийг Гааль, татварын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.

 

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9300 орчим үйлчилгээний газар QR код бүхий баримт хэвлэж байгаа бол 1 сая 252 мянга 810 баримт бүртгэгдээд байгаа аж.

Харин сугалааны хонжворын хэмжээ 168,7 сая төгрөгт хүрээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top