Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Hero Entertainmment" студийн бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгүүдийн дүрс алдагдсан талаар цахим ертөнцөөр шуугиж байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр "Hero Entertainmment" студийн захирал, найруулагч Б.Баатар өнөөдөр сэтгүүлчдэд албан ёсны мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн 50 нэвтрүүлэг явж байгаа. Сайны хажуугаар саар юм мундахгүй юм. Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэгүүд алдагдсан.
Би үүнийг маш том мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Нарийн зохион байгуулалттай гэж хэлэхийн учир нь энэ бол ганц 2 хүний хийсэн ажил биш, энэ бол маш том бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа гэдгийг хэлье.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон өөр хэд хэдэн бичлэг алдагдсан. Энэ дүрсээ алдаж хариуцлагагүй байдал гаргасандаа "Hero Entertainmment" студийн өмнөөс Н.Энхбаяраас уучлал гуйж байна." гэлээ.
Мөн С.Зориг агсны талаар хийж байсан баримтат киноны бичлэг нь хардтайгаа алга болсон байна.
“Hero Entertainment” студиас бэлтгэж, олон нийтэд хүргэдэг “Монгол Тулгатны 100 Эрхэм”, “Чухал 100 сэдэв” болон бусад нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг, материал хулгайд алдагдаж, Монгол Улсын Эрүүгийн хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг зорчсөн ноцгой гэмт үйлдэл гарлаа.
Энэхүү алдагдсан дүрс бичлэг, магериалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцеөр тарааж байгаад нийт үзэг чдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс хүлцэл өчье.
Уран бүтээл тууривсан 10 гаруй жилийн хугацаанд манай студид анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд хувь хүний онцлогыг түүхэнд өв болгон үлдээх зорилго бүхий “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийн зөвхөн нэг дугаарыг бэлтгэхийн тулд 20-30 цагийн бичлэг хийгдэж, тухайн хүний онцлогийг бүрэн илэрхийлэн гаргах зорилгоор уран бүтээлийн нарийн арга, технологийг хослуулан хэрэглэдэг юм.
Эдгээр дүрс бичлэг, материалууд нь Улсын Төв архивг шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивт хадгалагдаж байсан.
Байгууллага, хувь хүний нууцад хамааралтай оюуны өмчөөр хамгаалагдсан дүрс бичлэг, материалыг хулгайлсан асуудлыг хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагаар шалгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт үйлдлийг илрүүлэхийн төлөө “Hero Entertainment” студи өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийхээ илэрхийлж, та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.
Мэргэжил нэгт Та нартаа нэгэн зүйлийг анхааруулахад:
Олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр зүтгэж уран бүтээл туурвицгааж байгаа Та бүгдэд энэ мэт зохион байгуулалттай хууль бус үйлдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, цаашид анхаарал болгоомжтой байж, бидний энэ гашуун туршлагаас сургамж аваасай гэж хүсэх байна.
“HERO ENTERTAINMENT” СТУДИ

Сэтгэгдэл ( 9 )
Yun tom buleglel yaaj zohion bguuldiin. Shal hudalch ooroo zarchaad odoo bultah geed l 100 erhemees holdono gej bn
Тэнэг бээсда яах гэж тийм бичлэг хийсий .хожим ийм нөхцөлд ашиглах гэж угаасаа биччээд одоо үхсэндээ алдчихлаа гээд байгаан.баатарыг өөрий нь эхэлж шалгах хэрэгтэй.энэ бол дотроосоо хийсэн ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой байхад. Эргүү дагзнууд
avsan hun ni interneted tabisan bailgui dee. gehdee aldsan gedegt itgehgui baina
Uursduu hamtarch zohion baiguulj jujiglecheed odoo yah geed dahin jujig toglood bn
baatar huduunii yum henii l gar hul bolood yavaad bn da yag l aldsiishd bas neg hudalch luivarchin
Yon syrtein hynii ami nas bush dee
юу солиороод улс төржүүлэх санаатай юм уу хаашаа юм тэнэг новш