Нэгэн байгаль хамгаалагч залуу үзэл, эх орон байгль орчныхоо төлөө амиа зольж бахад нэг хэсэг залуус нь архины мөнгөний төлөө эмээ шигээ хөгшнийг дээрэмдээд явж байна. 1-р сарын 7-ны өдрийн 22:00 цагийн орчим Баянгол дүүрэгт үл таних гурван залуу 74 настай Ц-г орцонд нь дээрэмдэж, улмаар хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогчийн биеийн байдал сайнгүй, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм. Цагдаагийнхан хэргийн мөрөөр шуурхай ажиллаж маргааш өдрийн 19:00 цагийн үед дээрэм хийсэн Увс, Дорнод аймгийн харъяат гурван залууг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн саатуулсан. Сэжигтэн А, Б, М нар нь 24 цагийн авто угаалгын газар ажилладаг бөгөөд хөдөө орон нутгаас өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлд ирж суурьшчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд энэ хэргийг үйлдэхээсээ өмнө Чингэлтэй дүүргийн Таванбуудлын ойролцоо бусдыг бүлэглэн зодсон нь тогтоогдсон байна. Тэд настай эмэгтэйг дээрэмдэхдээ согтуу байсан төдийгүй нэмж архи уухын тулд дээрэмдсэн талаар мэдүүлжээ. Сэжигтэн А, Б, М нарыг ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )
huduu oron hutagaas. kkk oron nutagt n yum barij ugmuur esvel shijilt hudulguunii n boliulmaariin. huduunii hot dahi seheetenuud gishuudee. amisgalah ch argagui bolloo do
Хөдөөнөөс УБ-т орж ирж байгаа хүмүүсийг өндөр төлбөр төлж байж хотод бүртгүүлдэг болгох хэрэгтэй.
iim humuusiig hatuu tseerluuleh heregtei
malaa mallaad yavj baihgui yav daa.