Ирвэс хамгаалагчийн халдлагад өртсөн үйлдлийг дахин шалгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 11

Улсын Ерөнхий Прокурорын Газраас ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан хэргийн талаар мэдэгдэл гаргажээ. 

“Ирвэс хамгаалах сан”-ийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, зургаан хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байдаг.

Эл хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа юм. 

Мөн талийгаач “Л”-ийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних хоёр хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас дээрхи хоёр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах чиглэл өгчээ. Түүнчлэн нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тогтоож,  хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балт(150.129.142.119) 2025 оны 03 сарын 13

”Улс төрчдийн дэмжлэгтэй, уул уурхайнхны оролцоотой захиалгат аллага байна даа” гэсэн бодол хүн бүрт бий. Ер нь ”Тосон бумба”-ыг ”Цусан бумба” болгох юм байна даа, бурхан минь!

1  |  0
Зочин(103.229.120.91) 2025 оны 03 сарын 13

Өмнөговь аймгийн цагдаагийнхан уул уурхайн эздийн үүргийг биелүүлэгчид учир энэ хэрэгт ач холбогдол өгдөггүй бололтой. Тэд авилгачин-цагдаа улс.

1  |  0
Top