Энэ сарын 21-нээс цахилгааны төлбөрөө төлөөд баримтаа аваарай

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 08

УБЦТС ТӨХК энэ сарын 21-ний өдрөөс эхлэн төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгч эхэлнэ. Энэ сарын 1-нээс эхлэн НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсон. Үүнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК-иас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байгаа аж. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуйн нэгжүүд баримтаа тухайн газраасаа шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.114.39) 2025 оны 03 сарын 13

Байрны төлбөрийг онлайнаар төлдөг хэрэглэгчид баримт авах гэж банкинд бас очерлох болж байна уу.

1  |  0
Top