Хилийн манаанд гарч байсан хоёр цэргийн албан хаагч сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 07

Энэ сарын 5-6 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Түшиг сум ( хуучин нэр нь Цэлтэр сум)-ын хилийн цэргийн дугаар ангийн хугацаат цэргийн хоёр албан хаагч хариуцсан газартаа хилийн манаанд гарч байгаад ор сураггүй алга болсон тухай албан бус мэдээлэл байна. Тэд хилийн манаанд гарахдаа зохих дүрэм, журмын дагуу буу зэвсэгтэй байжээ.

Одоогоор тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цэргийн албанаас оргосон уу, эсвэл өөр хүчин зүйл тэдэнд нөлөөлсөн үү гэдгийг олж тогтоохоор Тагнуулын байгууллага зэрэг зохих хуулийн байгууллага ажиллаж байгаа аж. Мөн энэхүү хэргийг албаны хүмүүс ихээхэн нууцалж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Бид үйл явдлын талаар эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top