Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 07

09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
 
10.00 цагт: Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт  Татварын ерөнхий газрын 8 давхарт зохион байгуулагдана. Мөн 14.00 цагт давтана.
 
10.00 цагт: "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно. Нээлтийн үйл ажилллагаанд Монгол Улсын Шадар сайд. ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон бусад албаны хүмүүс оролцоно.
 
11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Арга хэмжээ Төрийн ордон дах Иргэний танхимд болно.
 
13.00 цагт: МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулна
 
14.30 цагт: Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ.
 
18.00 цагт: Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top