Зудын голомтод байгаа айл өрхөд бэлэн мөнгө олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 05

Улсын онцгой комисс шинэ оны  анхны хуралдааны хийж, энэ үеэр  өвөлжилт хүндэрсэн аймгуудын асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс зудтай байгаа аймгуудад туслах ажлыг яаралтай эхлүүлж, нөөцөд байгаа өвс, тэжээлийг өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна.

Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа  малчдад бэлэн мөнгө, хувцас, хүнс тэжээл олгохоор болсон байна. Тус нийгэмлэгийнхэн эхний ээлжинд  300 орчим сая төгрөгийн тусламжийг 1600 өрхөд үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тэдний 400 орчим өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

odoo malchdiig l anhaarahgvi bol

1  |  0
Nergui(219.142.184.109) 2025 оны 03 сарын 13

saihan ajil baina. Harin belen mongo taraah nereer mongo ugaah.zohih ezendee hurehgui  baihvii l gej bodoj baina.

1  |  0
ЦАГААН САР(59.153.114.229) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top