Энэ сарын 1-ээс автомашиныг 60-90 мянган төгрөгөөр ачиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 04

НИТХ-аас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Журмын хүрээнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлэх юм. Ингэхдээ мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр ачина. Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөгийн хооронд байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top