Хүүхдийн мөнгө хэзээ олгох нь тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 30

2012 оноос хойш хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Энэ ажилд жилд 240 тэрбум төгрөг зарцуулж байсан билээ. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа учир ирэх оны нэгдүгээр сараас энэ мөнгийг ялгавартай олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, өрхийн амьжиргааны түвшингээр 0-17 дугаар бүлэгт багтсан айлууд сар бүр хүүхдийн мөнгө авна.

Арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг өнөөг хүртэл олгоогүй байгаа аж. Сарын бүрийн 25 гэхэд мөнгө хүүхдүүдийн дансанд орсон байдаг ч энэ удаа улсын төсөв бүрэн бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлуулжээ. Энэ талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтан “Энэ сарын 30 гэхэд хүүхдийн мөнгийг хэзээ өгөх нь тодорхой болно” гэсэн байна.

Ямартай ч ирэх сарын 10-нд багтааж, арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохоор төлөвлөж буй гэсэн. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал(150.129.141.4) 2025 оны 03 сарын 13

очиж очиж хүүхдийн 20 000 мянган төгрөгөөр шоу хийхээ болиочээ. тэгээд ч өгвөл бүгдэд нь ижил өгөх хэрэгтэй өгөхгүй бол ялгаварлаж өгөх ёстой буруу шүү дээ тэгж хүүхдийн сэтгэл зүйгээр тоглоор хэрэггүй шүү дэ

1  |  0
зочин(202.21.117.114) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэг хүүхдийн мөнгөөр цалингаа тавьсан шүү дээ,

1  |  0
Top