Ц.Мөнхтөр МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийг удирдана

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 28
МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томилсон байна. МҮОНРТ энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хоёр тусгай сувагтай болж өргөжиж байгаа аж. Тодруулбал, “Үндэсний тв-1”-ээр үндэсний агуулга, нэвтрүүлгээр дагнана. Харин “ММ агентлаг”-ийг өргөжүүлж, “Монголын мэдээ суваг” буюу “Үндэсний тв-2” болгох шийдвэрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дэмжсэн юм. Сэтгүүлч Ц.Мөнхтөр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 1989 онд ОХУ-ын Дон дахь Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2004 онд АНУ-ын Колорадогийн Их сургуульд телевизийн мэдээллийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.196) 2025 оны 03 сарын 13

heterhii neg taliig barij nevruuleg hiivel utgagui oor setguulch alga u

1  |  0
зочин(202.72.241.68) 2025 оны 03 сарын 13

Монголын мэдээ одоо сайжрах нь ...

1  |  0
Top