Капитал банкинд халдаж, 14 орчим сая төгрөг дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 25

Одоогоос  14 орчим хоногийн өмнө ах дүү хоёр нийлж Худалдаа хөгжлийн банкинд халдан 420 сая дээрэмдсэн хэрэг гарсан. Хэргийг цагдаагийг байгууллагынхан шуурхай ажиллаж илрүүлсэн байдаг. 

Харин өчигдөр Капитал банкинд халдаж, 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг дахин гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбарт 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлсэн байна. Одоогоор хэргийг цагдаагийн албан хаагчид шалган дээрэмчин этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016 ОН(59.153.114.188) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
ganaa(43.242.243.153) 2025 оны 03 сарын 13

Jenkog deeeremdeechee ene buh zaluusiig ajilgui bolgoson bizdee

1  |  0
Top