Монголын мал 55 сая 957 мянган толгой хүртлээ өсжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 25

Үндэсний Статистикийн хорооноос "Мал тооллогын 2015 оны урьдчилсан дүн"-г танилцуулав. Энэ оны жилийн эцсийн байдлаар малын тоо 55 сая 957.6 мянган толгой болж, өмнөх оныхоос 3 сая 975.0 мянган толгой буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс адуун сүргийн тоо толгой 3 сая 294.6 мянга, үхэр 3 сая779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24 сая 933.4 мянга, ямаа 23 сая 582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1 сая 718.6 мянга, ямаа 1 сая 573.3 мянган толгойгоор өсСөн байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад  малын тоо  хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв.

Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хотынхон ч бас малаа өсгөхөд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top