МИ-8 нисдэг тэрэгний ослоор 1 хүн амиа алдсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 24

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг Налайх дүүрэгт осолдлоо. Уг осол оройны 21 цагийн үед гарсан байна. Налайх дүүргийн иргэдийн хэлж байгаагаар "Осол болсны дараа их хэмжээний гал гарч байсан. Онгоцны их биеийн тал хэсэг нь галд өртсөн байж болох юм" гэлээ. Ослын ойр орчимд иргэдийг нэвтрүүлэхгүй, цагдаагийн хамгаалалтад авсан учраас нисдэг тэрэгний аль хэсэг шатсаныг мэдэх боломж хомс байлаа. Ямартай ч нисдэг тэрэг хажуу талаараа унасан нь харагдаж байв. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 200 метрийн зайд 310 орчим метр өндрөөс унаж осолдсон байна.

Осолдсон нисдэг тэргэнд 11 хүн явж байсан бөгөөд 1 хүн амь насаа алдсан байж болзошгүй байна. Харин 10 хүн цэргийн төв госпиталд яаралтай хагалгаанд орж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016 ОН(103.57.95.144) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
Top