Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 22

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсанаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм. Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top