29 настай ”Г” гэгч хүүхэд барьцаалахыг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 21

Ой зургаан сартай охиныг барьцаалахыг завдсан хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд энэ сарын 7-нд гарсан. Тэгвэл энэ хэргийн сэжигтнийг өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилжээ.
 
29 настай Г гэх эмэгтэй гурван сарын турш хохирогчийн гэр бүлийг судалж, бэлтгэснийхээ дараа эмч болж жүжиглэн, такси хөлсөлж гэрт нь очсон байна. Хохирогчийнд бага охин нь хүүхэдтэйгээ байх үед Г очоод “Хүүхдийг чинь үзээд өгье” гэж аваад хацрыг нь зүсэж, айлган сүрдүүлсэн байна. Улмаар 100 сая төгрөг нэхэмжлэн, өгөхгүй бол хүүхдэд чинь аюул учруулна хэмээн сүрдүүлсэн захидал үлдээсэн гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top