Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Цагдаагийн байгууллагад хандсан талаараа мэдээлэл хийнэ гэсэн нь олон хүний анхаарлыг татав. Дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Учир нь “Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт нийтлэгдсэн “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай бичжээ.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар хэлэхдээ “Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн материал нийтлэгдсэн. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэж, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч цагдаагийн байгууллагад хандаад байгаа. С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээв.

Сэтгэгдэл ( 3 )
Bulgantai yu yadag chin buruu ldaa.Tegeed ch juramiin naiziinhaa ehneriig guruuluh n hulgaich hunii zan. Deer n muu Delgermaagaa gol gargah n buur muuh a i shdee. Buural tolgoi boloogui l bna daa.
Би индэрт гарч энэ хэргийг МАХН хигээгүйшүү гэж хэлээгүй бол олон түмний цуглаан хүндрэх байсан хэмээн, Үүл гуай зурагтаар ярьж байсныг санаж байна. Арайч алуурчин биш байхаа хөөрхий. Харин Булгантай холбоотой байсан эсэхийг бүү иэд
aluurchin monoos mon