Согтуу эр агааржуулах хоолойд гацсаныг онцгойгынхон аварлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 18

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр  Аврах ангийн бүлгийг очиход тус худаг дотор нас тодорхой бус эрэгтэй нэг, мөн 53 настай эрэгтэй нар ухаангүй согтуу байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай 6 давхар орон сууцны агааржуулах хоолойд хүн гацсан байна гэж дуудлага өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргахад иргэн Г согтуугаар дээврээс нь агааржуулах хоолойгоор бууж байгаад гацсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top