Эхнэрээ хөнөөгөөд, цогцсыг нь ачиж яваад саатуулагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 17

Хамтран амьдрагчаа хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн даваа гарагийн шөнө гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Согоот-116 чиглэлийн эргүүлийн цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаад Тоyota Raum маркийн автомашиныг зогсоож шалгасан байна.

Гэтэл жолооч Э-гийн гар нь чичирж, цагдаагийн урдаас эгцэлж харж чадахгүй байсан учраас цагдаа нар автомашинд нь нэгжлэг хийсэн байна. Ингэхэд тээшинд нь 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байжээ.

Тиймээс сэжигтэн Э-г даруй саатуулж, автомашинд ачиж явсан цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төв рүү шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй сэжигтэн Э-гийн эхнэр байсан бөгөөд тэд архи ууж, маргалдан улмаар аминд хүрсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttt(64.141.193.30) 2025 оны 03 сарын 13

huuli durmee changatgaachee. tsaaziin yalgui geed l hunii ami burelgeed baih uu.

1  |  0
Top