БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 16

Бүгд Найрмадах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийх тул иргэд та бүхэн “Авто радио 96.3”-өөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч, хөдөлгөөний нягтаршил багатай замыг сонгон, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг хүсч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top