Хар тамхины наймаачид үйлдэл дээрээ баригджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 15

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхи , мансууруулах бодис зарж, борлуулж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн ням гарагт цагдаагийн хэлтэст иржээ.  

Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийнхан газар дээр нь очиж шалгахад иргэн С, О, Э нар бүлэглэн хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох "мөс" гэгч зүйлийг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулан өөрсдөө ч хэрэглэж байсныг нь тогтоожээ. Хэргийн газраас мөс, гашиш, экстази болон мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг эд зүйлс илэрснийг хураан авч, сэжигтнүүдийг нарийвчлан шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top