Маргааш буюу 2015 оны 12-р сарын 16-ний өдөр Монголын Програм Хангамжийн Салбарын шинэ жил болох гэж байна. Уг баярын арга хэмжээг Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо буюу МОСА ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд салбарын нэгдсэн шинэ жилд УИХ-ын гишүүд, МШХХГ, ХХЗХ, ҮДТ, МТҮП-ны төлөөлөл, МОСА ТББ-ын гишүүн байгууллага болон CIO club гэх мэт нийт 150 хүнийг хамарсан ёслолын арга хэмжээ болно. Хуучин он улиран одож шинэ оноо угтах босгон дээр тус салбарынхан салбарын тэргүүнүүдээ тодруулах бөгөөд ингэхдээ оны шилдэг компани, шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, оны онцлох төрийн түшээ гэх мэт олон номинациар шилдгүүдийг шалгаруулахаар бэлэн болжээ. Шинэ жилийн баярын цэнгүүд урлаг соёлын олон одод оролцож тус салбарынхантай гайхалтай үдшийг хамт өнгөрүүлэх аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/events/1926686340890291/ пэйж хуудаснаас авах боломжтой юм.
ХЭЗЭЭ : 2015 оны 12-р сарын 16нд
ХААНА : АБ ресторан

Сэтгэгдэл ( 0 )