Дөнгөж төрсөн нярайг орцонд орхижээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 15

Хүй нь цөглөж амжаагүй нярайг хүйтэн орцонд орхисон хэрэг Эрдэнэт хотод гарчээ. Тодруулбал, өчигдөр тус хотод дөнгөж төрсөн нялх хүүхдийн хүйг нь ч тасдалгүй хүйтэн орцонд ганц нимгэн өлгийтэй орхисон байсныг нэгэн охин олсноор нярай амь аврагджээ. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж Хүүхдийн асрах газарт хүлээлгэн өгчээ. Харин тус аймгийн цагдаагийн байгууллагаас хүүхдээ орхисон эцэн эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top