Өнгөрсөн пүрэв гаригт Хэнтий аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Хэрлэн сумын 5-р багт байх “Сариг Юна” ХХК-ийн манаач шатсан байдалтай амиа алдсан байжээ. Энэ талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагад нэгэн иргэн мэдээлсэн бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Улмаар тус аймагт хөдөлгөөнд оролцож буй машин бүрийг сайтар шалгаж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, талийгаач 59 настай, эрэгтэй Б-ийн цогцос “Сариг Юна” ХХК-ийн хашаанаас олдсон бөгөөд мэсний зүйлээр амь насыг нь хөнөөснийхөө дараа шатаасан байжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Elbegdorjiin l hiij baigaa ajil shu dee alah yalgyi oron bolgoj bna enee teree gej odoo alhgyi bolohoor heden jil syygaad garaad irnel gej boddog boljee
иргэд амьд явах эрхгүй,алуурчид амьд явах эрхтэй ардчилсан нийгмээ хөө алаад бай Элбэгээ ах өршөөчих юм чинь?????