Бага оврын автобус буюу микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж үйлчилгээнээс хална хэмээн албаныхан мэдээлж байсан. Тэгвэл одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус явдаг юм байна. Үүнээс туслах шугамд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм.
Харин энэ онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдан 36 микро автобус үлдэх нь ээ.
Өнгөрсөн жил 519 микрог стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хассан.
Микро автобуснуудыг насжилтаар нь халж, оронд нь дунд оврын автобусыг шинээр нэвтрүүлж нийслэлийн алслагдсан гэр хороолол руу явуулна хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )