Ш.Ариунбаатар дэлхийн хошой аварга боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 10

Энэ сарын 02-ноос 05-ны хооронд ОХУ-ын нийслэл Москва хотноо “RAW” буюу (хувцас, хэрэглэлгүй) Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд  манай улсаас Монголын Пауэрлифтингийн анхны Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга Шаравдорж овогтой Ариунбаатар оролцож, насанд хүрэгчидийн ангилалын 90 кг жинд 19 орны тамирчидтай өрсөлдөж Хүрэл медаль хүртжээ. Мөн тэрээр 12 дугаар сарын 04-нөөс 06-нд болсон Пауэрлифтингийн Дэлхийн Супер Цомын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчидийн ангиллын 90 кг жинд оролцож Алтан медаль авч, Дэлхийн Цомын хошой аварга болж амжилтаа ахиуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top