Галтай зууханд асаагуур хийснээс зуух дэлбэрч, айл шатжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 10

Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 09-ний өдрийн 05:00 цагаас 12-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 4329, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 162, зөрчлийн 1203, Зам тээврийн ослын 379, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 87-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, СБД-ийн 11-р хороо  “Рашааны .... тоотод айлын байшин шатаж байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад тус тоотод суух 53 настай эрэгтэй М  нь галтай зуухандаа асаагуур хийснээс зуух нь дэлбэрч 10х12м хэмжээтэй өвлийн сууц шатсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top