Насанд хүрээгүй хүүхэд гулгаа массаж хийдэг байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 10

 

Нийслэлийн Цагдаагийн газраас Сонгинохайрхан дүүргийн зарим зочид буудалд шалгалт хийсэн байна. Энэ үеэр тус дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын "Соёмбо" кино театрын ард байрлах “Цагаан дэглий” зочид буудлын 204, 205 тоот өрөөнүүдэд биеэ үнэлж байжээ. Ингээд биеэ үнэлж байсан М, Т нарын хууль бус үйл ажиллагааг зогсоож, баримтжуулан цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн байна.Тэд “Гулгаа массаж” гэх 88... утасны дугаараар биеэ үнэлж байсан нь тогтоогджээ.

Мөн “Гулгаа массаж”  992... дугаарын зараар биеэ үнэлдэг насанд хүрээгүй Б гэгч охиныг илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26 дугаар хорооны хэсгийн байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүүхэддээ байнгын хараа хяналт тавьж байхыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.178.99) 2025 оны 06 сарын 21

VANXANDI80955877ANUSDI

0  |  0
Top