“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасны улмаас хүнд гэмтэж, ГГСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс эмчилгээний зардлыг дааж БНСУ-д эмчилгээнд явуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр С.Эрдэнэ гэр бүлийнхэн болон хариуцагч эмчийн хамтаар эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ. Түүний эмчилгээний зардал болон байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нь нийлээд 130 орчим сая төгрөг болсон аж. Эдгээр зардлыг “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргаж байгаа гэнэ.
Тэрээр Солонгос улсад арьс нөхөх хагалгаа болон бусад эмчилгээг хийлгэх юм байна.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Зүүн цанхийн уурхай өнөөдөр 11 цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )