Өнгөрсөн жил дээд цэгтээ хүрч байсан ам.долларын ханш сүүлийн хэдэн сарын турш тогтвортой байсан юм. Гэвч энэ долоо хоногт дахин өсөж 200 төгрөгтэй тэнцлээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд болон валют худалдааны төвүүдэд долларын ханш 4-6 төгрөгөөр өсөж, 2000 төгрөгт хүрсэн байна.“Найман шарга” зах дээр долларын ханш 2000 төгрөг байна. Харин арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 2002 төгрөгт хүрчээ.
Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгт барина хэмээн тооцоолсон ч ам.долларын ханш буурах төлөв ажиглагдахгүй байгаа юм. Ирэх онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирвэл валютын ханш буурна хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Гэвч тэр болтол ам.долларын ханш өссөөр хэд болохыг таашгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )