МУГЖ Ж.Алтанцэцэг болон сэтгүүлч Г.Чинзориг нар санаачлан “Нэг гэр бүл монголын ирээдүй” хандивын аяныг өрнүүлж байна. Тэдний зохион байгуулж байгаа хандивын аян хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлийг дэмжиж эмчилгээнд явуулах зорилготой юм. Учир нь хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй залуухан эхнэр, нөхөр, хүү гурав гурвуулаа хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдэнд сайхан амьдрах чин хүсэл эрмэлзэл байгааг дэмжиж эхний ээлжинд нөхрийг нь эмчилгээнд БНСУ-руу явуулах зорилготойгоор хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ хүү тоглолт нь энэ сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө “Нэг гэр бүл Монголын ирээдүй” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн тэргүүн Г.Баянсан нь 1981 оны 06-р сарын 21-ны өдөр Увс аймгийн Баруун- туруун суманд төрсөн. 2011 онд автомашины ослын улмаас дунд чөмөгний цууралттай, онош нь батлагдахгүй хугацаа алдсанаас түнхний толгой хаталт өгч 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авхуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болсон. Мөн эхнэр, хүү хоёр нь төрөлхийн удамшлын хөгжлийн бэрхшээлтэй. Г.Баянсан нь БНСУ- руу хагалгаанд ороход 50.000.000₮ шаардлагатай болсон тул энэхүү залуу гэр бүлийг дэмжиж хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Баянсан:
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу? Ямар шалтгааны улмаас хандивын тоглолт зохион байгуулуулахаар болсон бэ?
Би Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн. Намайг Г.Баянсан гэдэг. 2011 оны 7-р сарын 11-ний өдөр буюу 5 жилийн өмнө би аваарт ороод ясны үрэвсэлтэй болсон. Манай гэр бүлийн хүн бас хөгжлийн бэрхшээлтэй. Энэ нь удамшилын өвчин юм. Манай хүү бас удамшилын хөгжлийн бэрхшээлтэй. Манайх гэр хороололд амьдардаг юм. Бид гурвын хувьд гэр хороололд амьдрах жаахан бэрхшээлтэй байна. Хамгийн наад зах нь гэхэд ус, түлээгээ авахаас эхлүүлээд олон бэрхшээлүүд тулгардаг. Тиймээс би БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Миний өвчний хувьд БНСУ-д очиж эмчлүүлвэл хөл дээрээ бүрэн босно гэсэн хариу ирсэн юм.
-Таны эмчилгээний зардалд нийт хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
Эмчилгээний зардалд нийтдээ 50 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа. Миний хувьд энэ мөнгийг гаргаад эмчилгээнд явах боломжгүй учир багагүй бодсоны үндсэн дээр сэтгүүлч Г.Чинзоригтой танилцаж уулзсан . Улмаар ИНХ-ын даргатайгаа уулзаж дуучин Алтанцэцэг эгчид санал тавьсан. Алтанцэцэг эгч энэ саналыг маш сайхан хүлээж аваад хандивын тоглолтыг зохион байгуулж өгөхөөр болсон.
-Танаас гадна эхнэр, хүүхэд хоёр чинь хөгжлийн бэрхшээлтэй гэж байна. Энэ хоёрт эмчилгээ хийлгэх шаардлага байгаа юу?
Манай эхнэрийн хувьд надтай хамт БНСУ-д очиж шинжилгээ өгнө. Шинжилгээ өгөөд эмчлүүлэх боломжтой гэж үзвэл эмчлүүлэх бодолтой байна.
-Хандивын тоглолт зохион байгуулснаар таны эмчилгээний зардалд хүрэлцэхүйц мөнгө цугларна гэж бодож байна уу?
Хандивын тоглолтын билет 100 хувь зарагдвал эмчилгээний зардлын 70 орчим хувь нь орж ирэх боломжтой гэж үзэж байгаа. Эмчилгээний зардлыг 100 хувьд хүргэхийн тулд дуучин Алтанцэцэг эгч, сэтгүүлч Чинзориг хоёр маань зүтгэл гаргана гэсэн.
-Эхнэр хүүхдийнхээ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Таны хүүхэд хэдэн настай вэ?
Манай хүүхэд гурван настай. Ерөнхийдөө удамшилын өвчин гэж хэлж болно. Ээжийнх нь өвчин хүүхдэд маань бас илэрсэн. Эхнэр хүүхэд хоёрын маань гарын хумснууд товойж ургаад, эвэршдэг байгаа. Хөлийн хумс мөн адил товойж ургадаг. Гутал өмсөхөд маш хүндрэлтэй байдаг. Гэр бүлийн хүний маань өвчний онош Монголд тогтоогддоггүй. Арьс өнгөний өвчин л гэж явдаг. Нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй учир оношийг нь гаргаж чаддаггүй. Хүүхэд маань 6 сар хүртэл мэдэгдэхгүй байж байгаад хөдөлгөөнд орсоноос хойш гар, хөлөөр нь өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Одоохондоо хүүхэд болохоор юу ч мэдэхгүй л байна. Ухаан ороод ирэхээрээ үүнээсээ айна, ичнэ. Хүүгийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Солонгос явж эмчлүүлвэл эхнэр хүү хоёроо авч яваад тэндэхийн сайн эмч нарт үзүүлье гэж бодож байгаа. Тиймээс сайхан сэтгэлд ард түмнээсээ хандив хүсч байгаа юм. МУГЖ Ж.Алтанцэцэг эгч маань миний зовлонг сонсоод надад туслахаар шийдсэн. Ингээд манай хороо хорины удирдлагуудтай хамтран, олон олон хамтлаг дууучид оролцсон хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Тоглолт энэ сарын 11-нд буюу баасан гаригт болно. Нада итэгл найдвар хайрлаж буй энэ хүмүүсийнхээ ачаар удахгүй хөлтэй болох байх аа. Найдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )
Sn uils bhen dlgreh boltgai
mongold emch nar naidaj uzuul hergui bolson ym bndoo nov sh gej ene hund mongoliin ard tumen tuslan bga