Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн Абдул Каримд илгээсэн ил захидал

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 08
Ил захидал

Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  танаа
 
Эрхэм Абдул Карим Забон танд энэ өдрийн мэнд хүргэе.

          Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

            Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ  мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.
 
            Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс.  Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон. 
 
           Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч  цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ.  Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.
 
        Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр  хэлж, заналхийлнэ.  Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй  үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.
 
            Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий.  Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(202.179.11.74) 2025 оны 03 сарын 13

авахгүй бол тэр л биз. юунд нь хөнгөдөж ам хэлээ гарзадна вэ. баатар минь. Хүн ямар шийдвэр гаргах нь өөрийнх нь л дур

1  |  0
Zochin(66.249.84.159) 2025 оны 03 сарын 13

Yu heleh geed bgaa yum boldoo hoorhii!

1  |  0
ЦЭНДЭЭ(59.153.114.239) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
UUR HURCHLEE(150.129.142.110) 2025 оны 03 сарын 13

122.201.21.171 toot stgegdeltei sanal neg baina. Mash zuv.Max, ulun gedes, mongol gernii naimachind 12.000.000 dollar baihuu. Ene ih mungunii garal yysel, eh yysver haanaas,yamar zorilgotoi gedegn chuhal. Gadnii hyn mongol irgenshiltei baij bolno, gehdee MONGOL hyn bol bish!!!!! Yzel bodol ashig sonirhol zorilgo terch byy hel shashin shytleg tes ondoo gedgiig anhaarah tun! BAT YYLEE.

1  |  0
Зочин(122.201.21.171) 2025 оны 03 сарын 13

Улсын баатар С.Бат-үүл танаа: Та хэвлэлийн компанийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болоод Монголынхоо төлөө санаа зовсон иргэдийн зүй ёсны шаардлагад дүгнэлт хийж татгалзсан Абдул Каримын, тэр их төгрөгийн эх үүсвэр нь хаанаас гаралтай, хувь хүний хувьд ийм хэмжээний хөрөнгө хуримтлуулах боломж нь юу байсан, тендерт ирүүлсэн материалд уг хуулийн дагуу санхүүгий шинжээч дүгнэлт гаргасан эсэх зэргийг үзсэн үү ? Үзсэн бол танд ямар сэтгэгдэл төрж байж энэхүү захидлыг бичсэнээ нийслэлийн иргэдэд тайлбарлаж энэхүү хуудсан бичнэ үү ...

1  |  0
UB orshin suugch(103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

Үүл баатар зөв хэлжээ.

1  |  0
Unen(202.9.41.118) 2025 оны 03 сарын 13

Ene Bat Uul gej xun UB zochid byydliin umnu myysain communist yls gej Xyatadiig xaraan baij neg Leninii xushuug byylgaj baatar tsarailaad daraa n China zasgiin gazraas alban yosoor xelsen ugniixee tuluu yychlal gyixiig shaardaxad ichixgui gulugnuud yychlal gyij baisaniig sanaj bna. Daraa n Ulaanbaatar xotiig toxijyylaxad Xyatad yls bux talaar tyslana gesen gex xugiin youmaar uuriiguu xalxlaad yavj bsn. Xushuutei baildaj xurshuusuu yychlal gyisan iim l xun xotiin darga gedeg albiig xashij bna shuu de. Xund ichix nuur gej baix xeregtei

1  |  0
зочин(202.21.117.114) 2025 оны 03 сарын 13

Батүүл монгол хүнд дургүй, гадаад хүн бол бөхөлзөөд л гүйнэ,

1  |  0
Top