Хотын татвараар 193.177.0 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 07

Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийслэл хотын албан татварын төрлөөр 193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.
Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар ногдуулахаар заасан бөгөөд энэхүү  татвараас жилдээ 13 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийн програмд 543 иргэн, 3834 хуулийн этгээд, нийт 4377 албан татвар суутгагчийг бүртгэжээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muuhaibileg(124.126.133.172) 2025 оны 03 сарын 13

Irgedee shulchihaad hagartlaa bayarlj baina uu erhem toriin tushdee.Irgediinhee halasiig suilj zugaalah,tansaglah mongo olson setgelhangaluun,magnai tenuun yavnuudaa?! Eronhii said aa

1  |  0
Muuhaibileg(124.126.133.172) 2025 оны 03 сарын 13

Irgedee shulchihaad hagartlaa bayarlj baina uu erhem toriin tushdee.Irgediinhee halasiig suilj zugaalah,tansaglah mongo olson setgelhangaluun,magnai tenuun yavnuudaa?! Eronhii said aa

1  |  0
Top