Абдул Карим хувьчлалаас татгалзлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 07

Хэвлэх үйлдвэрийн барилгын дуудлага худалдаанд ялсан Абдул Карим хувьчлалаас татгалзжээ. Тэрээр энэ талаар өнгөрсөн баасан гаригт албан ёсны мэдэгдэл хийсэн юм.

Түүний мэдэгдэлд “...Эхнэр Балжиннямтай 1996 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 1998 онд “Угалз импекс”-ийн байрыг худалдан авснаар өөрийн бизнесийг эхлүүлэн, Монголынхоо хонины ноос, өлөн гэдэс, монгол гэр зэргийг Англи, Шинэ Зеланд, Кувейт, Катар, Саудын Араб зэрэг оронд экспортод гаргаж Монгол Улсыг сурталчилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулдаг. Миний гэр бүлийн талаар ор үндэсгүй худал ташаа мэдээллийг цацаж байгаад харамсч байна. Дуудлага худалдаагаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн объектыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүү гэрээг цуцлах болно” гэжээ.

Абдул Карим хүсэлтээ өнөөдөр холбогдох газарт хүргүүлэх ажээ.

Б.Заяа Зууны мэдээ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabaa(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

manaixan anxnaacaa duudlaga xudaldaand orox dotood gadaad xumuuciinxee ner toriig xamgaalax xuulizuin undeciig xangax xeregtei baican um um bol mobgonii xoinooc ulai uzex ni buruu zoxion baiguulalt muu xiicnii xor urshig

1  |  0
Top