ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр хугацаанд зогсоосноо мэдэгджээ. Ийм шийдвэр гаргах болсон нь сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотой аж.
Ялангуяа Сүхбаатар, Баян- Өлгий аймгаас амьд мал, түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ноос оруулахыг хоригложээ. Монголд малын өвчин гарч, байдал хүндэрч байгаа тул ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ тусламжийг “Монголын малыг эрүүлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд үзүүлж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )