Хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг эргэж харахаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 04

"Улаанбаатар таймс" сонины хувьчлалын дуулиан тасрахгүй нь. Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авсан нь олны анхаарлыг татаж, нэлээд хэл амыг дагуулсан. 

Тухайлбал хэвлэх үйлдвэрийг үнэ цохиж авсан Абдул Карим нь шонхорын наймаачин байсан, Монгол Улсын иргэншилд хэзээ орсон, хувьчлалд оролцсон мөнгөө хаанаас босгосон зэрэг асуултууд урган гарсан билээ.

Мөн тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой дуулиан бол "Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус үйлдвэрийн барилгыг иргэдтэй хамтраад авах санал гаргаж, залуусыг эгнээндээ нэгтгээд байсан ч хувьчлалд оролцож чадаагүй. Улмаар түүнийг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байсан юм.

 

Харин Ч.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа "Миний ойлгож байгаагаар Хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг эргэн харж байгаа юм байна" хэмээн бичжээ. Чухам хэвлэх үйлдвэрийн хувьчлалын аль хэсгийг эргэж харах гэж байгаа талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.  

 

 

Б.Энхжин 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daka (202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

Xogjij bui ornuudad ondor xogjilrei ba bayn ornuud ali bolox gartaa oruulax boolchilox bodlogo ybuuldag um manai modon tolgoitnuud mongo xaraxaaraa gadnii xeniich omno coxorxooc butsaxgui iim amitadiig tord congoxoo bolie

1  |  0
irgen(75.171.207.232) 2025 оны 03 сарын 13

dyydlaga hydaldaand oryylahaasaa umno byh asyydliig bodoltsoh heregteish dee ungorson boroonii hoinoos tsyv nomortsgoogood baihaar malyydaa

1  |  0
Selenge(182.160.39.153) 2025 оны 03 сарын 13

hunii bugs uhahaa boli l doo. yalagdchaad

1  |  0
АТМ(112.72.6.30) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НЭГ ЯСАН ТОЛГОЙТ, АТМ -ИЙН МӨНГӨ ТООЛОГЧ ЮУ ГЭЭД Л БУДЛИУЛААД БАЙНА ДАА.

1  |  0
darvin(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

gadniixan manai zacgiin gazriin xajuud ondor uneer gazar abdag ni yamar uchirtai tagnax coincox barilgiin xaniig nebt xarax toxooromjoor xarax bolomjtoi cejigtei canagdaj baina shuu

1  |  0
Номин(202.179.28.164) 2025 оны 03 сарын 13

монгол хүн ийм нэртэй байдаг юм уу бас л но- той

1  |  0
Top