Г.Алтанхүү Өршөөлийн хуульд хамруулахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 04

Хамтран амьдрагчаа зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Тэрбээр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Тэрбээр шүүх хурлын үеэр “Намайг Өршөөлийн хуульд хамруулж өгөөч. Би гэмшиж байгаа. Талийгаачийн ар гэрээс нэхэмжилсэн 22 сая төгрөгийн хохирлыг барагдуулна” хэмээсэн байна. Түүнд анхан шатны шүүхээс найз охиныхоо амь насанд хүрээгүй харин биед нь гэмтэл учруулж байсан хэмээн үзэж 3 жилийн хорих ял оноосон.

Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан ч амиа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгаж, шүүхэд шилжүүлсэн нь энэ юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар буруутган шүүж буй.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dambagar (202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

aluurchidiig orshoox ni daxiad xen negniig xoxirogch bolgox magadlal ondor um tiim uchir buu orshoo

1  |  0
Zochin(103.229.123.51) 2025 оны 03 сарын 13

Busad shorond Bga aluurchidiig urshuue elbegee

1  |  0
Close menu