Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг барьжээ.
Эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч нь иргэн Н-ийн гар утас руу залгаж “Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250000 төгрөг залилан авсан байна. Энэ хэрэг нь өнгөрөгч долоодугаар сарын 27-нд гарсныг цагдаагийн байгууллага нөхөн илрүүлжээ.
Гэмт этгээд Б-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )