Авлигын хэргээр шалгуулж буй гаалийн байцаагч нарын нэр ил боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 03

Гаалийн байцаагч нарыг АТГ-аас шалгаж, цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаж буй. Харин хэн албан тушаалтнууд шалгагдаж байгаа нь тодорхойгүй байсан бол АТГ-аас тэдний нэрийг ил болголоо.

Тодруулбал Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Дээрх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс батлан даалтад, гадуур шалгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top