Шонхор шувууг хууль бусаар ОХУ-руу гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 03

Баян-Өлгий аймагт шонхор шувууг ОХУ руу гаргахаар завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал Улаанбаатар хотын харьяалалтай А гэх казах залуу нутгийн хоёр хүнд шан харамж амлан найман шонхор шувууг хилээр гаргуулахаар хуйвалдсан аж.

Улмаар арабуудтай үгсэн уулаар хил давуулах гэж байсныг өнгөрсөн сарын 25-нд хилийн тагнуулынхан илрүүлсэн байна. Уг шонхор шувуудыг Булган аймгаас барьсан гэдгээ тэд хүлээсэн бөгөөд шувуудыг буцаан байгальд нь тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top