"Эрдэм Транс" компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн осол дөнгөж саяхан гарав.
Яармагийн гүүрэн дээр гарсан энэ ослын улмаас хэд хэдэн хүн гэмтсэний дотор өвс ачиж явсан портер машины жолооч маш хүнд гэмтэл авсан хэмээн газар дээр нь байсан эх сурвалж мэдээллэж байна. Урьдчилсан байдлаар хурдтай явж байсан автобус халтиргаатай замд хурдаа сааж чадалгүй дээрх ослыг гаргасан бололтой.

Сэтгэгдэл ( 1 )
БОЛЬЁ ОО ЭРДЭМ ТАРНС ХХК НЫ ЗАХИРЛЫГ ШУУД ШОРОНД ХИЙ