Цэргийн ангийн санхүүгийн даргыг авлигын хэрэгт шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 27

Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга хошууч Б.Шинэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Түүнийг 128 сая төгрөг албаны эрх мэдлээрээ завшсан гэдгийг дотоодын хяналт шалгалт, шүүх шинжээчдийн дүгнэлт, мөрдөн байцаах албаныхан тогтоогоод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Шинэбатыг авлигын хэрэгт холбогдсон учир цэргийн жинхэнэ албанаас халсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top