"Монголиан майнинг сэтгүүл"-ийн эрхлэгч сэтгүүлч Л.Болормаа зуурдаар таалал төгсч, Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиогоод байна. Мэргэжил нэгт нөхдүүд нь болон талийгаачийг таньж мэддэг танилууд нь түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж “Барилгачдын талбай”-д өчигдөр гэрэлт зул өргөх ёслол үйлдсэн билээ.
Тэгвэл талийгаачийг ямар хүн байсан талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Лунтангийн Болормаа нь Монголын орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ. Төгс чадвар, үнэт ололт байв. Үүнд эрмэлзэх нь тэр өвийг дархлах арга юм” хэмээн твиттерт жиргэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
тийм шүү нээрээ орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ үнэхээр харамсалтай