Талийгаачийг тархиндаа цус харвасан гэх дүгнэлт гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 24

Сэтгүүлч Л.Болормаа энэ сарын 20-21-нд шилжих шөнө нас барсан билээ. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй нас барсан гэх мэдээлэл гарсан ч эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байсан. Тэгвэл талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдлаар өнөөдөр гарчээ. Дүгнэлтээр ямар нэг гадны нөлөөгүй, тархиндаа цус харвасан гэж гаргасан байна.

Харин задлан шинжилгээний эцсийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top