Ази Европыг холбосон анхны аялал 10 хоног үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 20

БНХАУ-ын Төмөр замын корпораци, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Цранцйн үндэсний төмөр замын корпораци хамтран Бээжин-Улаанбаатар-Франц чиглэлд анх удаа галт тэрэг явуулж эхэллээ.    

Ази-Европыг холбосон энэхүү гарц нь монголчуудад боломж авч ирнэ гэж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн үзэж байгаа гэнэ.

Хятадын гуравдугаар галт тэрэг уржигдар Бээжингээс хөдөлж, өчигдөр 15:15 цагт Улаанбаатар өртөөнд ирж, эндээс анхны хоёр Монгол зорчигчийг аван, маргааш Эрхүүгийн өртөөнд зогсолт хийх ажээ. 

Ингээд цааш Москва орж, түүний дараа Франц орох юм байна. Парист энэ сарын 28-ны өдөр очих галт тэрэгний аялал үндсэндээ 10 хоног үргэлжлэх ажээ.

Талууд цаашид яриа хэлэлцээр хийж, энэхүү аяллыг байнгын болгох нөхцөлийг судална. Үүнээс өмнө олон улсад Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг үйлчилдэг байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин1(46.193.64.81) 2025 оны 03 сарын 13

Цранц гэж юу вэ?

1  |  0
зочин(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

Эцэсийн зогсоол нь парис юмуу? замдаа москвад хонох юмуу? мэдээлэлийг тодорхой өгөх нь зүйтэй байх

1  |  0
Top