Б.Батзаяа 90 хоногийн хугацаатай виз хүсч байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 19

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг Солонгосын “Самсунг С&Т” корпорациас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэж байгаа юм. Б.Батзаяа нарыг баривчлагдсан дуулиан дэгдэхэд түүний хилээр гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл бий. Харин тэрбээр энэ сарын 2-ны өдөр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас 90 хоногийн хугацаатай визийг хувийн журмаар хүсчээ.

Түүнийг энэ сарын 13-ны өдөр батлан даалтаар сулласан ч өчигдөр шүүхийн шийдвэрээр дахин хорьсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OROS HUJAAGIIN SAVAR(202.179.29.77) 2025 оны 03 сарын 13

JENKOGIIN BIZNES SINGA HONG KONG OROS SOLONGOSTOI HOLBOOTOI.TUUND BARUUNTAI HOLBOOTOI BIZNES BAIHGUI.HA HA HEN CH GESEN GENKO GEJ NERIIG SONSVOL TATAJ UNANA BIZ DEE.HARIN AMERIKIIN DAISAN OROS HYATAD.TEGEED BODCHIH.GENKO GUYAI AMERIKD AMJILT OLOH BITGII HEL ALGADUULAAD UHEJ BAIJ MAGADGUI.

1  |  0
Top